АНУ-ын Засгийн газрын сурагч солилцооны хөтөлбөр

  • Хөтөлбөрт оролцох сурагчийн нас: 15 – 18 нас
  • Хөтөлбөрийн хугацаа: 1 хичээлийн жил /10 сар/  
  • Бүртгэлийн хугацаа:    4 сарын 15 хүртэл 

ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Сурагч солилцооны хөтөлбөр нь дэлхийн 2-р дайнаас хойш их өргөн дэлгэрсэн бөгөөд, АНУ-ын Төрийн Департмент 1968 оноос эхлэн дунд сургуулын сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Нийт 55 улс орон энэ хөтөлбөрт хамрагддаг бөгөөд одоогоор 94,000 гаруй сурагчид энэ хөтөлбөрт хамрагдаад байна.Уг хөтөлбөрийн гол зорилго нь сурагчдыг олон орны соёл, заншил, боловсролоос суралцан, өөрийгөө нээх, бие даах боломжыг олгох юм.

АНУ-ын Төрийн Департмент нь солилцооны сурагч (J-1) ангиллын тусгай визэнд хамруулан хөтөлбөрийг зохион байгуулах эрх бүхий байгууллагуудар дамжуулан сурагчдыг эх орондоо хүлээн авдаг юм.

Манай байгууллага энэхүү эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллан Монголынхоо сурагчдыг энэхүү соёлын солилцооны гайхалтай хөтөлбөрт хамруулж байгаадаа баяртай байна.

Хөтөлбөрийн ач холбогдол:

  1. Ирээдүйд АНУ –д тэтгэлэгээр суралцах анхны алхам
  2. Академик түвшинд англи хэлийг сайн эзэмших
  3. Америк соёл, амьдралын хэв маягтай танилцах
  4. Хүүхдийн хувь хүний хөгжилд маш эерэг нөлөө үзүүлдэг /Бие даах чадвар, өөрийгөө илэрхийлэх, харилцааны ур чадвар зэрэг нь маш сайжирдаг/
  5. Олон орны найз нөхөдтэй болно.

Оролцогчид тавигдах шаардлагууд:

  1. 15-18 настай.
  2. Дүнгийн үзүүлэлт 80%-аас дээш.
  3. Шинэ орчин нөхцөлд дасан зохицох, бие даах чадвартай байх.
  4. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  5. АНУ-ын гэр бүлийн дүрэм журмыг дагаж мөрдөн, үйл ажиллагаанд оролцон хамтран амьдрах хүсэлтэй байх
  6. АНУ-ын ахлах сургуульд олон оюутнуудтай танилцах, шаргуу хөдөлмөрч, сайн суралцах хүсэлтэй байх.
  7. Уян хатан, нээлттэй, нөхөрсөг мөн урам зориг дүүрэн байхад л хангалттай

Хөтөлбөрийн төлбөр

Хөтөлбөрийн төлбөр

Нэг хичээлийн жилийн төлбөр – 9300$ 

Эрүүл мэндийн даатгал – /төлбөрт багтсан/



Байр хоол

Зочин айлд амьдарна. / зочин айл хариуцна /

Бусад зардлууд

SEVIS – 190$

Онгоцны тийз

Элчингийн хураамж 160$

 

 

 

Холбоо барих

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8р хороо “ESP” төв 3 давхар

Имэйл: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Утас: 9400-2014 8600-2014

Вэб: www.iedu.mn

Facebook: FB/iedumon

Бидний тухай

Олон улсын боловсрол НҮТББ нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Монголын залуучуудыг дэлхийн залуучуудтай нөхөрлөх, тэдний соёл иргэншилтэй танилцах, хамтран ажиллах, мэдлэг боловсрол эзэмшихэд нь туслах нь ТББ-ын үндсэн зорилго оршино. Бид Монголдоо анх удаа мэргэжлийн боловсролын зөвлөх үйлчилгээг хүргэж байна.

дэлгэрэнгүй . . .

holy bible